➕Хэтэвчээ SOL токеноор цэнэглэх
SOL token бол Solana сүлжээний үндсэн токен юм
Ethereum -н сүлжээнд хийж буй бүх гүйлгээнүүдийн шимтгэл ETH -ээр төлөгддөг шиг Solana сүлжээнийн бүх гүйлгээнүүдийн шимтгэлд SOL зарцуулагддаг. Ийм учраас та хэтэвчиндээ Quest эсвэл бусад төрлийн SPL токен холбох, бусдад шилжүүлэх, арилжаанд оруулах зэрэг үйлдэл хийхэд таны хэвэтчинд заавал тодорхой хэмжээний SOL үлдэгдэл байх шаардлагатай.
Та SOL токеныг Binance, FTX гэх мэт крипто арилжааны биржүүд дээрээс бусад төрлийн криптогоор арилжан авах боломжтой
Мэдээж та FTX арилжааны платформ дээр бүртгүүлэн баталгаажуулсан байх шаардлагатай. FTX дээр бүртгүүлж хэрхэн анхдагч баталгаажуулалт хийх зааврыг уг холбоосоор үзнэ үү. Бүртгүүлээд баталгаажуулалтаа хийсний дараагаар та FTX дээрээс арилжаа хийж SOL үлдэгдэлтэй болсон байх шаардлагатай. Ингээд Та өөрийн SOL үлдэгдэлээ өмнө үүсгэсэн хэтэвчрүүгээ татахын тулд FTX -н дээд хэсгийн цэснээс Wallet цэсийг сонгон орно

Хэтэвчийн үлдэгдлүүд койны нэрээр жагсан харагдах ба та хайлт хийх товч дээр дарж SOL гэж бичсэнээр зөвхөн SOL-н үлдэгдлээ шүүж гаргаж ирнэ

Уг цонхноос "Withdraw" буюу таталт хийх товч дээр дарахад таталт хийх жижиг цонх гарч ирнэ

Таталт хийх дүнгээ "Amount" хэсэгт бичээд SOL Address талбарт нь өөрийн өмнө үүсгэсэн хэтэвчийнхээ SOL Receive хаягийг бичиж өгнө

Хэтэвч рүүгээ ороод SOL дансаа нээгээд "Receive" товч дарж өөрийн SOL хаягаа хуулж авна

ингээд өөрийн SOL хаягаа хуулж аваад FTX -н таталт хийх цонхны SOL Address талбарт тавьж өгөөд "Withdraw" товч дээр дарж татна

Таталт хийсэн дүн тун удалгүй таны хэтэвчинд орж ирэх болно
Binance арилжаан дээрээс хэрхэн арилжаа хийх заавар зөндөө байдаг тул арилжаагаар SOL токеноо авчихсан гэж үзээд Binance хэтэвчээсээ хэрхэн гаргахаас эхлүүлэн заах болно
Эхлээд та өөрийн Binance хэтэвчрүү орж койнуудын жагсаалтын дээд хэсгийн "Search Coin" талбарт SOL гэж бичиж өөрийн SOL хэтэвчийн үлдэгдлийг гаргаж ирнэ. Эндээс Withdraw буюу таталт хийх товч дээр дарна

Гарч ирсэн цонхноос Address талбарт нь өөрийн өмнө үүсгэсэн хэтэвчийнхээ SOL Receive хаягийг бичиж өгнө. Phantom болон Sollet хэтэвчрүүгээ татаж байгаа тохиолдолд Network талбарт зөвхөн SOL буюу Solana сүлжээг сонгох шаардлагатайг анхаарна уу. Бусад сүлжээг сонгосон тохиолдолд таны зарлага буцааж болохгүйгээр устах эрсдэлтэй. Amount талбарт татах дүнгээ оруулаад Withdraw товчыг дарж таталтаа хийнэ

Last updated
Was this helpful?