👛Phantom wallet
Хамгийн хялбар, ухаалаг хэтэвч
Last updated
Хамгийн хялбар, ухаалаг хэтэвч
Last updated
Phantom хэтэвч нь нээлтээ хийгээд удаагүй байгаа бөгөөд богино хугцаанд хэрэглэгчдийн анхаарлыг татаж, хүндлэлийг хүлээгээд байгаа билээ. Бид цаашид танилцуулах dex.mn дээр арилжаа хийх заавраа Sollet.io хэтэвчийг ашигласан байдлаар тайлбарласан байгаа хэдий ч Phantom хэтэвчийг dex.mn дээр ашиглах бүрэн боломжтой болно. Мөн Sollet.io дээр нээсэн хэтэвчээ Phantom руу шилжүүлэх, эсрэгээрээ Phantom хэтэвчээ Sollet.io рүү хөрвүүлэхэд маш хялбар бөгөөд, 2 хэтэвчийг зэрэгцүүлэн ашиглах ч бүрэн боломжтой.
Phantom хэтэвч нь одоогоор зөвхөн Desktop компютерийн интернэт хөтөч дээр Extention хэлбэрээр суулгаж ашиглах боломжтой байгаа бөгөөд дараах хаягаар орж татаж авна https://phantom.app/
Extention суугдсаны дараагаар таны интернет хөтөчийн баруун дээд хэсэгт дараах байдлаар харагдах болно
Уг Icon дээр дарсанаар дараах цонх буюу хэтэвч шинээр үүсгэх, хуучин хэтэвч сэргээх цонх гарч ирнэ
"Create New Wallet" товч дээр дарж үргэлжлүүлнэ
Уг цонхонд дараа хэтэвчээ сэргээхэд ашиглагдах Seed Words харуулна. Та уг үгсийг хуулж аваад өөрөөсөө өөр хэнд ч харуулахгүйгээр маш сайн нууцлах, хадгалан авах шаардлагатай. Нууц үгүүдээ хадгалж авсны дараа "OK" дарж цааш үргэлжлүүлнэ.
Уг цонхонд хэтэвчинд хандах нэвтрэх нууц үг оруулах хэсэг харагдана. Сүүлээр уг нууц үгээ мартсан бол өмнөх сэргээх нууц үгүүдийг ашиглан уг хэтэвчийг сэргээх боломжтой байдаг. Өөрийн мартахгүй нууц үгийг хоёр удаа давтан оруулаад "I agree to the Terms of service" хэсгийг сонгоод "Save" товч дарж үргэлжлүүлнэ. цааш үргэлжлүүлж "Finish" товч дарсанаар таны хэтэвч үүсэх ба дараах байдлаар харагдана
Хэтэвчээ нээгээд "Receive" товч дарж өөрийн хэтэвчний хаягийг харах боломжтой
"Copy" товч дээр дарж хаягаа хуулж авна. Таны хаяг дараах хаяг шиг үсэг тооны хольмог урт текст харагдана "5KbKxFASNf6kwNe4mHkJgJTmqXBtZmZYjXdk3othowbjh" уг хаягаа та SOL болон бусад бүх төрлийн SPL токен (Quest гэх мэт) хүлээн авхад ашиглана.