📈Арилжаанд оролцох
dex.mn дээр арилжаанд оролцох заавар
DEX = Decentralized Exchange
Decentralized exchange буюу төвлөрсөн бус арилжааны платформ нь тухайн плаформыг ажиллуулдаг байгууллага гэж байдаггүй, арилжаанд оролцогчид шууд өөрсдийн хэтэвчээс хэтэвчийн хооронд P2P арилжаа хийгддэгээрээ уламжлалт арилжааны плафтормуудаас ялгарна. Уламжлалт арилжааны платформууд нь хэрэглэгчдэд хялбар ойлгомжтой интерфэйсээр хангаж чанартай харилцагчийн үйлчилгээ үзүүлж чаддагаараа давуу талтай ч харилцагчийн хувийн мэдээллийг авдаг, хэтэвчин дэх үлдэгдлийг нь өөрийн сервер дээрээ хадгалдаг, өөрийн эд хөрөнгөө оруулж гаргах үед хаалт, хяналт тавьдаг, хүний хүчин зүйлээс хамаарсан удаашрал саатлууд маш их байдаг зэргээрээ дутагдалтай байдаг. Харин төвлөрсөн бус арилжааны платформууд нь дээрх асуудлуудыг бүгдийг нэг дор шийдсэн байдаг бөгөөд та өөрийн эд хөрөнгийг зөвхөн өөрөө 100% эзэмшиж, захиран зарцуулах эрхтэй, таны эд хөрөнгийг дундуур нь хэн нэгэн гацаахгүй, удаашруулахгүй, хяналт тавихгүй, хувийн мэдээллийг тань авахгүй гээд маш олон талаар уламжлалт арилжааны платформуудаас давуу. DEX үүд нь сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг маш ихээр татаад буй DeFi гэсэн ойлголтод хамаарах хамгийн гол төлөөлөгч нь юм
DEX.MN
DEX.MN нь Solana сүлжээн дээр ажилладаг бусад DeFi платформуудтай ижил төвлөрсөн бус арилжааны бирж юм. Та dex.mn дээр өөрийн төвлөрсөн бус хэтэвчийг холбон бусад DeFi төслүүдтэй ижил ажиллагааны зарчмаар Quest токен болон бусад Solana токенуудыг хооронд нь солилцох боломжтой.
Last updated