🕮 Whitepaper
Квэст экосистемийн хэрэглээний токены танилцуулга
Техникийн танилцуулга
Нэр: Quest
Товчлол: QUEST
Сүлжээ: Solana
Минт хаяг: 6ybxMQpMgQhtsTLhvHZqk8uqao7kvoexY6e8JmCTqAB1
Нийт тоо ширхэг: 1,213,565,521
Дахин үйлдвэрлэх: боломжгүй
Бутархайн орон: 4
Explorer дээр харах: https://solscan.io/token/6ybxMQpMgQhtsTLhvHZqk8uqao7kvoexY6e8JmCTqAB1
Техникийн үзүүлэлт
Quest нь Solana блокчэйн сүлжээн дээр ажилладаг SPL токен (Ethereum -н ERC20 токентай ижил) учир Solana сүлжээний үндсэн техникийн үзүүлэлтүүдийг өөртөө шингээсэн байдаг. Solana блокчэйн сүлжээ нь 400ms буюу 1 секундийг 2 хуваасны нэг тутамд шинэ блок үүсгэж байдаг. 1 секундэд 50,000 + гүйлгээ баталгаажуулах бүрэн чадамжтай сүлжээ гэдгээрээ одоо хэрэглээнд бүрэн нэвтрээд байгаа төслүүдээс ялгарах давуу талтай юм. Хурднаас гадна гүйлгээний шимтгэл маш бага буюу нэг гүйлгээ тутамд 0.000005 SOL буюу 2021 оны 5 сарын 11 өдрийн SOL/USD ханшаар тооцвол 0.000205 USD = 0.58MNT-тэй тэнцэж байна. Ethereum сүлжээний ERC20 токеныг шилжүүлэх сүлжээний шимтгэл нь өнөөдрийн ханшаар тооцвол 82.17USD-тэй тэнцэж байгаа нь уг технологи цаашид олон нийтийн өдөр тутмын энгийн хэрэглээнд ашиглах боломжгүй болсныг илтгэж байна. Блокчэйн технологи, Крипто токенуудыг бид өдөр тутмын үйл ажиллагаандаа хэрэглэхэд шаардлагатай хамгийн чухал үзүүлэлтүүд бол гарцаагүй хурд болон хямд шимтгэл юм. Энэ шалтгаануудыг үндэслэн бид Квэстлэнд төслийн хэрэглээний токен гаргах суурь блокчэйн сүлжээгээр Solana -г сонгон авсан.
Quest токены хэрэглээ
Quest токеныг Quest экосистем буюу уг токен ашиглагдаж буй бүх төрлийн үйлчилгээнүүдэд буюу үүнд Квэстлэнд метаверсийн төсөл, DEXMN төвлөрсөн бус санхүүгийн платформ зэрэгт хэрэглээний токен хэлбэрээр ашиглагдах ба бүх төрлийн гүйлгээнд шимтгэл цуглуулахад мөн ашиглагдана. Quest токен нь блокчэйн сүлжээн дээр бүтээгдсэн нээлттэй технологи учир уг токеныг эдгээр төслүүдээс гадна бүх төрлийн бизнесийн үйл ажиллагаанд ашиглахад технологийн хувьд нээлттэй.
Quest токен эзэмшигчид өгөх өгөөж
Quest токен нь Security token (хөрөнгийн токен) бус Quest экосистемийн хэрэглээний (Utility token) учраас бид токен эзэмшигчдэд ямар нэгэн ногдол ашиг амлахгүй. Бид Quest токеныг урьдчилан худалдан авсан эзэмшигчид дээ дараах өгөөжийг амлаж чадна үүнд:
Ирээдүйд бидний гаргах бүтээгдэхүүнийг ямагт тухайн үеийнх нь ханшнаас хямд үнээр ашиглах боломжтой байна.
Quest токенийг төвлөрсөн бус арилжааны биржүүд дээр нээлттэй арилжих боломжоор хангана.
Төвлөрсөн бус арилжааны платформуудаар дамжуулан өөрийн эзэмшиж буй токеныг хөрвөх чадварын санд байршуулан, тухайн сангаас хийгдсэн гүйлгээний шимтгэлээс урамшуулал хүртэх боломжийг олгоно.
Төсөл хэрэгжихээс өмнө болон хэрэгжсэний дараагаар зохион байгуулагдах бүх төрлийн уралдаант арга хэмжээнүүдэд оролцож ялагч болох, азтан болох боломжийг олгоно.
Урт хугацаагаар хадгалах хүсэлтэй байгаа хэрэглэгчид дээ урамшуулалтай хадгалах (staking) үйлчилгээг санал болгоно.
Quest токены хуваарилалт
Нийт койны 28% төслийг үүсгэн байгуулагчид болон хөгжүүлэлтийн багийн гишүүд мөн IDO зарлагдахаас өмнө хаалттай хүрээнд худалдан авсан хэрэглэгчид эзэмших бөгөөд тодорхойгүй хугацаагаар захиран зарцуулах боломжгүйгээр түгжинэ.
2021 оны 11 сард хийгдсэн IDO дээр нийт токены 10% -г олон нийтэд санал болгох төлөвлөгөөтэй байсан боловч нийт 4% -г олон нийтэд борлуулсан
Үлдсэн токен буюу нийт токены 68% Квэстлэнд компаны эзэмшлийн хэтэвчүүд дээр байршина.
Квэстлэнд, DEXMN төслүүдийг Монгол улсад нэвтрүүлэх, ашиглах хугацаанд төслийн өөрийн эзэмшлийн токеныг арилжаанд нэмж нэвтрүүлэхгүй байх бодлого баримталж ажиллана. Квэстлэнд метаверсийн хэрэглэгчид хэрэглээний Quest токеноо одоо эзэмшиж буй хүмүүсийн гар дээрээс буюу төвлөрсөн бус биржүүд дээрээс авч ашиглах боломжтой байна.
Update 2023-01-01: Quest төслийн үүсгэн байгуулагчид өөрсдийн эзэмшлийн 28% токеноос сайн дураараа татгалзаж төслийн ирээдүйн хөгжүүлэлтэд зарцуулахаар хандивлав
Төслийн баг
Quest төсөл нь Монгол улсын банк санхүүгийн системд 10+ жил ажилласан, Монголдоо видео тоглоом, мобайл тоглоомын хөгжүүлэлтээр 8+ жил ажилласан туршлагатай боловсон хүчнээр үндсэн багаа бүрдүүлсэн бөгөөд цаашид ч улсдаа болон олон улсад дээгүүр үнэлэгдэх мэргэжилтнүүдийг багтаа элсүүлэх бодлого баримтлан ажиллах болно. Та Questland төслийн ирээдүйд итгэж байгаа мөн энэ төсөлд ямар нэг байдлаар өөрийн хувь нэмрийг оруулж чадна гэж бодож байгаа бол бидэнтэй нэгдэх хаалга танд үргэлж нээлттэй байх болно
DAO
2022 оны 01-р сарын 01-ний өдрөөс эхлэн Quest төслийн менежментийн шийдвэр гаргах процесс болон төсвийн захиран зарцуулах эрхийг нийт Quest токен эзэмшигчдэд 100% шилжүүлсэн бөгөөд төсөл дээр цаашид хийгдэх хөгжүүлэлт болон бусад бүх үйл ажиллагааг Quest коммунитид санал хураах зарчмаар шийдвэрлэх болно. Quest токен эзэмшигч хэн ч ямар ч санал оруулах эрхтэй байх бөгөөд DAO санал хураах үйл ажиллагааг https://dex.questland.io платформоор дамжуулан хийнэ. DAO -р дамжуулан хийсэн санал хураалтанд нийт токен эзэмшигчид 10%-с дээш оролцсон тохиолдолд тухайн санал хураалтыг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Last updated