👛Sollet.io
DEX.mn арилжааны үндсэн хэтэвч
Quest койны арилжаа төвлөрсөн бус dex.mn арилжааны платформ дээр явагдаж байгаа учир уг биржийг дэмждэг хамгийн хялбар хэтэвчийг сонгож авсан байгаа. Бусад төрлийн хэтэвчүүдийг ашиглах эсэх нь таны эрхийн асуудал. Sollet.io хэтэвч нь гар утаснаас DEX.mn болон бусад dApp уудыг ашиглаж байгаа хүмүүст ашиглахад хялбар учир анхлан суралцаж байгаа хэрэглэгчид уг хэтэвчийг ашиглахыг зөвлөж байна.
Вэб хөтөч ашиглан https://sollet.io хаягаар хандана.
Хэтэвч шинээр нээхэд таны хэтэвчний Seed Words буюу хэтэвч сэргээх 24 үгийг харуулна. Та уг 24 үгийг хуулж аваад өөрөөсөө өөр хэнд ч харуулахгүйгээр маш сайн нууцлах, хадгалан авах шаардлагатай.

Дээр хэлсэнчлэн уг хэтэвч нь бүрэн Decentralized Wallet учраас бид таны хэтэвчний талаар ямар ч мээллийг хадгалж авдаггүй, таны хэтэвчний мэдээлэл таны интернэт хөтөч дээр хадгалагддаг ба та интернэт хөтчөө солих үед Seed Words оо ашиглан дахин сэргээх шаардлагатай болдог.
Хэрвээ та Seed Word (сэргээх 24 үг) -оо мартах эсвэл бусдад алдсан тохиолдолд өөрийн хэтэвчээ дахин сэргээх боломжгүйгээр бүр мөсөн алдахыг хатуу анхаарна уу!
Seed Words-ыг хадгалж авсны дараа I have saved these words in a safe place гэснийг сонгоод CONTINUE товч дээр дарж үргэлжлүүлнэ.

Үргэлжлүүлэх товч дарсны дараагаар танаас 24 үгээ оруулж баталгаажуулах үйлдэл хийхийг хүснэ

Уг талбарт хадгалж авсан 24 үгээ оруулж "Continue" товч дээр дарж үргэлжлүүлнэ.
Дараагийн хэсэгт шинээр нууц үг үүсгэж өгөх бөгөөд та дараагийн удаа хэтэвч рүүгээ хандахдаа нууц үгээ хийж нэвтрэх боломжтой. /Нууц үгийг тохируулахгүй байсан ч болно/ Нууц үгээ оруулсан бол CREATE WALLET дээр дарж хэтэвчээ үүсгэнэ.

Та өөр компютер дээр хуучин хэтэвчээ сэргээх эсвэл интернэт хөтөчөө сольсон тохиолдолд хуучин хэтэвчээ сэргээх шаардлага гарна. Ингэхийн тулд вэб хөтөч ашиглан https://sollet.io хаягаар хандана.
Гарч ирсэн цонхон дээрээс "Restore existing wallet" гэсэн холбоос дээр дарж сэргээх цонхруу үсэрнэ

Хэтэвч сэргээх цонх дараах байдлаар харагдана

Seed Words хэсэгт хадгалж авсан 24 үгээ оруулаад нууц үг шинээр хийж өгөөд "Next" товчыг дарж үргэлжлүүлнэ

Уг цонхон дээрээс өөрийн сэргээх хэтэвчийн SOL үлдэгдлийг тулгаж хараад "Restore" товч дээр дарсанаар таны хэтэвч сэргэх болно
Хэтэвч амжилттай үүссэний дараа таны хэтэвч дэх SOL -н үлдэгдэл болон SPL токены үлдэгдэлүүд жагсаалтаар харагдах болно.

Last updated
Was this helpful?