🔗Quest койны данс холбох
Уг заавар нь зөвхөн Sollet.io хэтэвч ашиглах үед л хэрэглэгдэнэ
Last updated
Уг заавар нь зөвхөн Sollet.io хэтэвч ашиглах үед л хэрэглэгдэнэ
Last updated
Sollet.io хэтэвчийг анхлан нээхэд зөвхөн SOL (Solana) данс идэвхтэй байх бөгөөд QUEST болон бусад Токены дансыг нэмэлтээр холбон оруулж ирдэг. Үүнд тодорхой хэмжээний (0.002039) SOL данс түрээсийн зардалд зарцуулагдах болно. Уг төлбөр нь тухайн дансыг ашиглаж байх хугацаанд барьцаа хэлбэрээр авагдаад уг дансаа цаашид ашиглахгүй болсон үедээ дансаа хаагаад буцаан авах боломжтой байдаг.
Данс нэмэхдээ wallet дахь цэсээс + тэмдэг бүхий Add Token гэснийг сонгож дарна.
Та Sollet.IO болон бусад төрлийн SPL хэтэвч ашиглаж байгаа тохиолдолд QUEST койны нэмэх сонголт токенуудын жагсаалтад байхгүй байж болно. Энэ тохиолдолд та "Manual" буюу гар аргаар нэмэх боломжтой. Жишээлбэл Sollet.IO дээр токен нэмэх цонхны "Manual Input" табыг сонгоод "Token Mint Address" талбарт манай койны Mint хаяг болох "6ybxMQpMgQhtsTLhvHZqk8uqao7kvoexY6e8JmCTqAB1" -г бичиж өгнө. "Token Name" болон "Token Symbol" талбаруудад ижилхэн "QUEST" гэж бичээд "Add" товч дээр дарж нэмнэ